Monnis Motors launches 2011 All New Nissan March in Mongolian market

Monnis Motors launches 2011 All New Nissan March in Mongolian market

Түгээх
ULAANBAATAR, (July 1, 2011) – Monnis Motors LLC today launched 2011 new model Nissan March compact vehicle for the first time in Mongolia.

The first-generation Nissan March debuted in 1982 and soon became known for its drivability, affordability and high quality. In response to contemporary market demands, the fourth-generation model, released in 2010, launched in over 70 countries around the world.Дэлхий нийтэд саяхан нээлтээ хийсэн 2011 All New Nissan March-ийг Моннис Моторс 7-р сарын 1-ны баасан гарагт Монголын зах зээлд танилцуулсан нь Монголчууд бид дэлхий нийттэй хөл нийлүүлж буйн нэгэн илрэл боллоо.

Автомашин үйлдвэрлэгчид бат бөх, эдэлгээ сайтай, эвдрэл багатай, зардал багатай хэрэглээтэй, байгаль орчинд ээлтэй, ухаалаг технологид суурилсан, өнгө үзэмжийн төгс зохицол, загвар дизайны сонгодог хэлбэртэй, өдөр тутмын энгийн хэрэглээ байх автомашин үйлдвэрлэхийг ямагт эрэлхийлж, зорьж ажилласаар иржээ. Олон жилийн энэхүү цуцалтгүй эрэл хайгуулын дүнд Ниссаны шилдэг инженерүүд Nissan MARCH автомашиныг шинэчлэн зохион бүтээснээ дэлхий нийтэд зарлаж байна.

Суудлын болон Hatchback ангиллуудын давуу шинжийг агуулсан Nissan MARCH нь зай талбай бүхий зорчигчийн бүхээг, ая тухыг хангасан зөөлөн байдал, шаламгай хурд авалт, дизайнлаг хийц, шатахуун бага зарцуулах чанараараа таны итгэлийг хүлээх болно.

Хурдтай явах үед их биеийн тэнцвэрээ хадгалж буй чадвар, автомашины тохиромжтой жин, хэмжээ, зорчигчийн болон тээшний талбайн хэмжээ, сайжруулсан мотор, хурдны хайрцаг болон бусад механизм, тоноглолуудын шинэ технологиуд, техникийн гүйцэтгэл, аюулгүй байдлын үзүүлэлтүүдээрээ өрсөлдөгчдөөсөө илүү болсныг автомашин сонирхогчид тэмдэглэн хэлж байна.

Шинэчлэгдсэн Nissan MARCH таны өмнө бэлэн боллоо. Ухаалаг технологид сууриласан шинэ зууны автохүлэг, шинэ автомашины хамгийн доод үнийг тогтоосон автомашинтайгаа Ниссан төвөөр зочилж, дэлгэрэнгүй танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9911-0014, 9911-3831, 8811-0493 утсанд холбогдож, аваарай.

Моннис Моторс 2011-07-01